Pages

Monday, May 13, 2013

Монгол Улсын Их хурлын гишүүд болон нутгийн удирдлагын улс төрчид Конрад Аденауэрийн сангийн урилгаар ХБНГУ-д айлчлал хийлээ.

Монгол Улсын Их Хурлын гишүүн, хатагтай Раднаагийн Бурмаа, Их Хурлын дэд дарга, Их хурлын гишүүн, ноён Логийн Цог, Их Хурлын гишүүн, Нутгийн Удирдлагын Холбооны тэргүүн, ноён Сундуйн Батболд, ХБНГУ-ын Конрад-Аденауэр Сангийн Европын болон олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга, ноён Франк Прийс, Ази номхон далайн орнуудын асуудал хариуцсан дарга, хатагтай Беатрис Гораванчи, референт хатагтай Рабеа Фёрстман, КАС-ийн суурин төлөөлөгч Й.Райс,Монгол Улсын Элчин сайдын Яамны ажилтан Ц.Болор, хуульч Н.Ариунболд, Улс төрийн Боловсролын Академийн Гүйцэтгэх захирал Мажаахүүгийн Энхбат нар КАС-ийн төв байранд болсон уулзалтын үеэр.
2013 оны 4 дүгээр сарын 21-ээс 28-ны хооронд Конрад - Аденауэр Сангийн урилгаар Монгол Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-Германы парламентын бүлгэмийн дарга, Улс төрийн Боловсролын Академийн Удирдах Зөвлөлийн гишүүн, Ардчилсан Намын Үндэсний Зөвлөлдөх Хорооны гишүүн хатагтай Раднаагийн Бурмаа, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын дэд дарга, Монгол Ардын Хувьсгалт Намын нарийн бичгийн дарга ноён Логийн Цог, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Ардын Намын Бага Хурлын гишүүн, Монголын Нутгийн Удирдлагын Холбооны тэргүүн ноён Сундуйн Батболд, Улс төрийн Боловсролын Академийн Гүйцэтгэх захирал, АН-ын Үндэсний Зөвлөлдөх Хорооны гишүүн ноён Мажаахүүгийн Энхбат, Монгол Улсын Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн гишүүн Намсрайн Ариунболд нар ХБНГУ-д ажлын айлчлал хийлээ.
Монголын төлөөлөгчид ХБНГУ-ын Хэссэн муж улсын Хууль зүйн болон Европын интеграцийн асуудал эрхэлсэн яамны хэлтсийн дарга ноён Др. Михаель Борхманн, Хэссэн Муж улсын Ландтагийн гишүүн, Хууль зүйн сайд ноён Йорг Уве Хаан, Вийсбаден хотын Улс төрийн боловсролын төвийн дарга, тус муж улс дахь КАС-ийн суурин төлөөлөгч ноён Др. Томас Еелен болон монголчуудын анд нөхдийн хамт.
Айлчлалын гол зорилго нь Монгол Улсын улс төрийн намуудын тухай хууль, улс төрийн санхүүжилтийн тухай хууль, Монгол Улсын сонгуулийн нэгдсэн хуулийн төслүүд Улсын Их хурал дээр хэлэлцэгдэж буй энэ цаг үед ХБНГУ-ын холбогдох хуулиудад улс төрийн намуудын санхүүжилтийг төрөөс хэрхэн яаж зохицуулдаг, улс төрийн сангуудын үйл ажиллагааны эрх зүйн үндэс, улс төрийн боловсролын асуудлыг холбооны улс, муж улсын болон орон нутгийн түвшинд ямар арга замаар шийдвэрлэж байгаа байдалтай танилцаж, цаашид өөрийн орны нөхцөлд энэ асуудлуудыг хэрэгжүүлэх арга зам,үйл ажиллагааны туршлага солилцоход оршиж байлаа.
Айлчлалын хүрээнд манай төлөөлөгчид ХБНГУ-ын Конрад- Аденауэр Сангийн төв байр, Улс төрийн боловсролын төвийн хэвлэл мэдээллийн төв, Берлиний Их Сургууль, Холбооны Улсын Брандэнбург муж Улсын Ландтаг, КАС-ийн Подстам хот дахь Боловсролын төв, эзэн хааны Сан Соусси шилтгээн, ХБНГУ-ын парламент Бундестаг, Рейхстагийн ордон, Христосын Ардчилсан Холбоо намын төв байр, Холбооны Хээссэн муж улсын Европ Азийн асуудал эрхэлсэн яам, Вийсбаден хотын захиргаа болон Майн дахь Франкфурт хоттой танилцаж холбогдох албаны хүмүүстэй уулзаж ярилцсан юм.
ХБНГУ-ын Конрад - Аденауэр Сангийн Европын болон олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга, ноён Франк Прийс, Ази номхон далайн орнуудын асуудал хариуцсан дарга, хатагтай Беатрис Гораванчи, КАС-ийн бодлого ба зөвөлгөөний асуудлаарх хэлтсийн дарга ноён Др. Михаель Борхардт, Холбооны Брандэнбург муж улсын Ландтагийн Европын хөгжлийн бодлогын байнгын хорооны дарга, хатагтай Барбара Рийхштайн, Бранденбург муж улсын КАС-ийн Подстам дахь Улс төрийн боловсролын төвийн дарга ноён Штефан Георг Раабе, ХБНГУ-ын Бундестагийн гишүүн, Герман Монголын парламентын бүлгэмийн дарга, ноён Манфред Грундт, Берлиний Их Сургуулийн Отто–Суур –Хүрээлэнгийн емпирик улс төрийн социологийн салбарын шинжлэх ухааны удирдагч ноён, доктор профессор Оскар Нийдэрмайер, ХБНГУ-ын Христосын Ардчилсан Холбоо намын гадаад харилцааны газрын дарга, ноён Бертиль Венгер, Холбооны Хэссэн муж улсын Хууль зүйн болон Европын интеграцийн асуудал эрхэлсэн яамны хэлтсийн дарга ноён Др. Михаель Борхманн, Хэссэн Муж улсын Ландтагийн гишүүн, Хууль зүй, Европын интеграцийн асуудал хариуцсан төрийн сайд ноён Йорг Уве Хаан, Вийсбаден хотын Улс төрийн боловсролын төвийн дарга, тус муж улс дахь КАС-ийн суурин төлөөлөгч ноён Др. Томас Еелен нартай уулзаж улс төрийн намуудын санхүүжилт, улс төрийн сангуудын үйл ажиллагааны эрх зүйн үндэс, улс төрийн боловсролын асуудлыг төр болон төрийн бус байгууллагууд хэрхэн зохицуулдаг, нутгийн өөрөө удирдах ёсны хэрэгжилт, муж улсуудын бие даасан байдал, сонгуулийн тогтолцоо, Европын холбооны улсуудын өнөөгийн тулгамдсан асуудал, төрөөс ахмадууд болон залуучуудын талаар баримталж буй бодлого, байгаль хамгаалах болон цөмийн энергийг үл ашиглах,түүхийн сургамж болон цагаачлал, ажил эрхлэлтийн зэрэг олон асуудлаар илэн далангүй харилцан ярилцаж, санал сэтгэгдэл, ажлын арга барил туршлагаасаа хуваалцсан юм.
Энэхүү айлчлал нь Монголын Улс төрийн системийн эрх зүйн орчинг улам боловсронгуй болгох, улс төрийн намуудын санхүүжилт, иргэдийн улс төрийн боловсролын асуудалд төрийн оролцоо, бодлогын асуудлуудыг цаашид шийдвэрлэхэд ихээхэн ач холбогдолтой болсон гэж дүгнэж байна. Энэхүү айлчлалыг өндөр хэмжээнд зохион байгуулж удирдсан КАС-ийн Монгол дахь суурин төлөөлөгч, ноён Йоханнес Райд төлөөлөгчдийнхээ нэрийн өмнөөс болон хувиасаа баярласан талархсанаа илэрхийлэхэд таатай байна.
Улс төрийн Боловсролын Академийн Гүйцэтгэх захирал М.Энхбат.

No comments:

Post a Comment